Ээлжит хичээлийн хөтөлбөр

Ээлжит хичээлийн хөтөлбөр № 1
Хичээлийн сэдэв:  МХХТ – ийн хөгжил
Хамрах хүрээ: 12 – р анги
Хугацаа: 40 минут
Хичээлийн зорилго: МХХТ – ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ – ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал, дэлхийн орнуудын интернэт хэрэглээний талаар ойлголттой болно.
Хичээлийн зорилт:
·         Дэлхийн МХХТ – ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдалын талаар тайлбарлах
·         Дэлхийн улс орнуудын интернэт хэрэглээний талаар мэдлэгтэй болох
·         Судалгааны болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан МХХТ – ийн хөгжлийн статистик тоо баримтыг сонгон ашиглах өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд дүгнэлт өгөх
Сургалтын арга зүй:
Багаар ажиллах, Тэмдэглэл хөтлөх, Харилцан ярилцах, Сурагчдаар мэдлэг бүтээлгэх
Сургалтын хэрэглэгдэхүүн: Бичгийн цаасхарандаа, үзэгLCD проектор, үзүүлэнЭэлжит хичээлийн хөтөлбөрСурах бичиг (12-р анги)
Хичээлийн явц:
Хичээлийн үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа

1.
Анги зохион байгуулалт
2 мин
Сурагчидтай мэндэлнэ. Ирц бүртгэнэ. Самбар дээр он, сар, өдрөө бичнэ.
Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.

2.

Сэдэлжүүлэлт5 мин
Видео үзүүлнэ. Future Technology.mp4 (3 минут)
Б: Энэ видеог үзээд ямар ойлголтыг авч, юу сурсан бэ? 
Сурагчид анхааралтай үзэж өөрт төрсөн сэтгэгдэл үзэл бодлоо илэрхийлэх
С1: Одоо мэдээллийн технологи нь маш хурдацтай хөгжиж хүний хүний өдөр тутмын амьдралд нэвтэрч хэрэглэгдэж байна.
С2: Өндөр хөгжлийн түвшинг харлаа. Ирээдүйд бид нарын өдөр тутмын бүх зүйлс ухаалаг болох шинжтэй харагдаж байна.
С3: Нэг талаараа давуу тал ихтэй ч нөгөө талаараа сөрөг талаараа бид бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуу болох магадлалтай.

3.

Шинэ мэдлэг олгох
15 мин


МТ, МХХТ – ийн тухай бэлтгэсэн үзүүлэнг харуулна.
    Тэмдэглэл хөтөлнө.
Өөрсдөд хэрэгтэй чухал зүйлсийг бүтээлчээр тэмдэглэх
4.
Бататгах үе шат
15 мин
Сурагчдыг 3 баг болгон хувааж
МХХТ-ийг нэрлэж зурах баг тус бүрээс нэг хүүхэд гарч ирч жишээгээ тайлбарлах, харилцан ярилцах
Багаар ажиллах сурагч бүрийг оролцуулахын тулд 5 өгүүлбэр гол зүйлсийг тэмдэглэх
o   МХХТ-ийг нэрлэхХөгжлийн чиг хандлагаАмьдралд гүйцэтгэх үүрэгОрчинд нөлөөлөх нөлөөллийн талаар ярилцах, гарсан дүгнэлтийг дэвтэртээ тэмдэглэх
5.
Үнэлгээ
1 мин
Өөрийн үнэлгээний хуудас
6.
Дүгнэлт
2 мин
Өнөөдрийн үзсэн хичээлийн талаар хамтдаа ярилцаж дүгнэнэ.
7.
Гэрийн даалгавар
1 мин
Гэрт түлхүүр үгсээр үгийн сүлжээ хийж ирэх
Даалгаварыг тэмдэглэнэ







Ээлжит хичээлийн хөтөлбөр № 2
Хичээлийн сэдэв:  МХХТ – ийн эрх зүй
Хамрах хүрээ: 12в  анги
Хугацаа: 40 минут
Хичээлийн зорилго: МХХТ – ийн эрх зүй, кибер орон зай, цахим хэлцэл хуулийн талаар ойлголттой болж МХХТ – ийг соёлтой зөв хэрэглэх талаар мэдлэгтэй болно.
Хичээлийн зорилт:
-       МХХТ –ийн эрх зүйн талаар мэдлэгтэй болох
-       Цахим хэлцэл, кибер орон зайн талаар ойлгох
Сургалтын арга зүй:
·         Тэмдэглэл хөтлөх
·         Харилцан ярилцах
·         Сурагчдаар мэдлэг бүтээлгэх
Сургалтын хэрэглэгдэхүүн:
·         LCD проектор, үзүүлэн
·         Ээлжит хичээлийн хөтөлбөр
·         Сурах бичиг (12-р анги)
Хичээлийн явц:
Хичээлийн үе шат
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа

1.

Анги зохион байгуулалт
2 минут
Сурагчидтай мэндэлж ирцийг  бүртгэнэ. Самбар дээр он, сар, өдрөө бичнэ.
Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.

2.

Шинэ мэдлэг олгох

15 минут
МТ, МХХТ – ийн эрх зүй бэлтгэсэн үзүүлэнг харуулна.

Тэмдэглэл хөтөлнө.
Өөрсдөд хэрэгтэй чухал зүйлсийг бүтээлчээр тэмдэглэх
3.
Бататгах үе шат
19 минут
Хэлэлцүүлэг хийх
2 баг болгон хувааж 
-       Бодит ертөнц
-       Интернэт хийсвэр ертөнц
-       Цахим хэлцэл
-       Кибер гэмт хэрэг
Сэдвээр хэлэлцүүлэг хийх
Багын сурагчдыг орж ирэхэд бэлдсэн тоог сурагч бүрд өгч багтаа хуваана.
4.
Үнэлгээ
1 минут
Стандарт бус үнэлгээ

5.
Дүгнэлт
2 минут
Өнөөдрийн үзсэн хичээлээс юуг ойлгож авсан бэ?
С1: цахим хэлцэл
С2: Кибер гэмт хэрэг
С3: МХХТ – ийн эрх зүйн талаар мэдлэгтэй болж чадсан.
6.
Гэрийн даалгавар
1 минут
Сурах бичиг хуудас 17 чадахуйн 1,2 – р даалгаврыг хийх
Даалгаварыг тэмдэглэнэ


Ээлжит хичээлийн хөтөлбөр № 3
Хичээлийн сэдэв:  МХХТ – ийн зарим  хэрэглээ 
Хамрах хүрээ: 12в  анги
Хугацаа: 40 минут
Хичээлийн зорилго: Сургалтын болон бусад зорилгоор баримт бичиг боловсруулах явцад түгээмэл шаардагддаг хэрэглээ болох АСКИЙ код дээр бичигдсэн бичвэрийг юникодруу хөрвүүлэх, онлайн горимд орчуулга хийх, засварлах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн зорилт:
-       АСКИЙ ба юникодын ялгааг мэдэх
-       Бичвэрийг юникодоор боловсруулахын ач холбогдлыг ойлгох
-       Онлайн горимд орчуулга хийх
-       Бичиг баримт хийх МS Word программын Spelling and grammar хэрэгслийг ашиглан англи хэл дээрх хялбар орчуулгатай бичвэрийн алдааг хянах
-       Монгол хэл дээрх бичвэрийн алдааг шалган засварлах
Сургалтын арга зүй:
Тэмдэглэл хөтлөх, Харилцан ярилцах, Сурагчдаар мэдлэг бүтээлгэх
Сургалтын хэрэглэгдэхүүн:
-       LCD проектор, үзүүлэн
-       Ээлжит хичээлийн хөтөлбөр
-       Сурах бичиг (12-р анги)
                                                                                                       
Хичээлийн явц:
Хичээлийн үе шат
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа

1.

Анги зохион байгуулалт
2 минут
Сурагчидтай мэндэлж ирцийг  бүртгэнэ. Самбар дээр он, сар, өдрөө бичнэ.
Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.
2.
Сэдэлжүүлэлт
5 минут
Сурагчдыг 3 баг болгож хуваагаад цаасан дээр бичсэн зүйлсийг авчирч ирнэ. Хамгийн түрүүнд авчирч ирсэн баг хожно.
 Авчирч ирэх зүйлс:
3 ш харандаа, 2 ш пинал, үсний боолт, ном, 100төгрөг, шугам, гутлын үдээс, хүзүүний зүүлт, Утас, календар, ээмэг
Сурагч бүр идэвхитэй байж тоглоно.

3.

Шинэ мэдлэг олгох үе шат  
19 минут
 Багшийн бэлдсэн слайдаас өөрсөддөө хэрэгцээт зүйлсийг тэмдэглэж авна.
Сурагч бүр бүтээлчээр тэмдэглэл хөтөлж авна.
4.
Бататгах үе шат
10 минут
-       2 баг болж хуваагдаад өнөөдрийн үзсэн хичээлээс юу ойлгосон тухай ярилцаж багаас нэг сурагч гарч ирж бусаддаа тайлбар өгнө.
Сурагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,
5.
Үнэлгээ
2 минут
Стандарт бус үнэлгээ
6.
Дүгнэлт
5 минут
Өнөөдрийн үзсэн хичээлээс юуг ойлгож авсан бэ?
С1: АСКИЙ ба юникодын ялгааг мэдэж авсан.
С2: Онлайн орчуулга хийх
С3: орчуулгын сайжруулалтын талаар мэдэж авсан. 
 7.
Гэрийн даалгавар
2 минут
Сурах бичиг хуудас 17 чадахуйн 1,2 – р даалгаврыг хийх
Даалгаварыг тэмдэглэнэ



No comments:

Post a Comment